Dark Light
Нийгэм | 2021-10-06

Хариу арга хэмжээний багаар дамжаагүй иргэдийг эмнэлгүүд дураараа хэвтүүлбэл ЭМД нь тухайн эмнэлэгт олгогдохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгрй комиссын 132 дугаар хуралдаан 10 сарын 05-ны өдрийн 10:00 цагт  ХЭСЭГЧИЛСЭН хэлбэрээр АЗДТГ-ын хурлын танхимд болжээ. 

Коронавируст халдвар батлагдсан тохиолдолд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дараах чиглэлийг баримтлан ажиллахыг үүрэг болголоо. Үүнд: 

1.  Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх заалттай иргэдийн нэрсийг ӨЭМТөвүүдээс авч нэгдсэн эмнэлгийн Хариу арга хэмжээний багт шилжүүлэн орны хуваарилалтад оруулах 

2. Эмчлэн тусгаарлах болон тусгаарлан эмчлэх байрны орны мэдээг өгөхдөө үнэн зөв өгч байгаад хяналт тавих

3. Нэгдсэн эмнэлгийн Хариу арга хэмжээний багаас нэрийг нь өгөөгүй иргэдийг хүлээн авч байгаа эсэхэд хяналт тавих. Хэрвээ эрэмбэлэн ангилалт хийгдээгүй иргэдийг дур мэдэн хүлээн авсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгогдохгүй гэдгийг анхааруулах  

4. Нэгдсэн эмнэлгийн хариу арга хэмжээний багаас сар бүрийн 30-ны дотор эмнэлэг тус бүрээр хэвтсэн эмчлүүлэгчдийн судалгааг Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгөв. 

Дарханд сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр 45 эерэг, түргэвчилсэн шинжилгээгээр 285 эерэг хариу батлагдсан. Байршлаар нь авч үзвэл:

➢ Орхон сум – 6

➢ Хонгор сум – 12

➢ Шарын гол – 6

➢ Дархан сум – 258

➢ Харьяа бус – 3 эерэг хариу тус тус батлагдсан байна. 

Аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 12 байранд нийт 755 иргэн  эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдал: 

        ▪️маш хүнд-7

        ▪️хүнд-35

        ▪️хүндэвтэр-127

        ▪️хөнгөн- 586 байна. Жирэмсэн-34, сахартай-34, даралт ихтэй -11, хавдартай 6 хүн байна. 

Хөнгөн хэлбэрээр өвдсөн 1859 хүн гэрээр байна. Тэдний 451 нь хүүхэд юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10