Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна.
Энэ асуудалд АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр тодруулга мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Тухайн шатахууныг татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байхыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авлаа. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Биднээс шалтгаалах хүчин зүйл байна, шалтгаалахгүй хүчин зүйл ч байна.
Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомсдол үүсэхгүй. Өнөөдөр брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллар байна. Сарын өмнө 60 ам.доллар байсан юм" гэв.
АДМИН








Нийгэм






