Dark Light
Нийгэм | 2021-10-06

МУГЖ Л.Цэндсүрэн таалал төгсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн аравдугаар сарын 6-ны өдөр таалал төгсчээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Түүнчлэн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ.

Түүний тоглосон киноны дүрүүдээс:

1958 он “Гурван найз”

1959 он “Морьтой ч болоосой” олны хэсэгт

1970 он “Хүргэн хүү” Жамцын эхнэр Аюуш

1970-1973 он “Тунгалаг Тамир” Итгэлтийн эхнэр Должин

1978 он “Газрын жигүүр” хөрш авгай

1985 он “Бид мартахгүй” барга эмгэн

1988 он “Хэцүү даалгавар” Долгор зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10