УИХ-ын гишүүн П.Анужин уушги оношлох рентген аппарат 3 ширхэгийг тойргийнхоо эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Энэ тухай өөрийнхөө цахим хуудастаа: "Цар тахлын хүнд үед, уушгины рентгений тоог олшруулж, иргэдийг хүндрүүлэлгүй, яаралтай оношлох бодит шаардлага үүссэн. Хиймэл оюун ухаанд суурилсан, уушги оношлох рентген аппарат 3-ыг, мөн бусад тоног төхөөрөмжийг сонгогдсон тойргийнхоо эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн анхан шатны нэгж, өрхийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, чадавхижуулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна" хэмээн нийтэлжээ.



АДМИН








Нийгэм






