Dark Light
Нийгэм | 2021-10-06

Мэргэшсэн эмч, сувилагч амилуулах суурь тусламжийг үзүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хяналт шалгалтын 7 хоногийн тойм мэдээгээ танилцууллаа.

Хамтарсан багийн шалгалт :

Өдрийн болон шөнийн хяналтаар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 82 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын гэрээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Шалгалтаар үйлчлүүлэгчдийн халуун хэмжиж бүртгэл хөтөлдөггүй, QR verfy APP ашигладаггүй, тусгаарлах өрөөг стандартын дагуу бэлтгээгүй, төлбөр төлөх хэсэг, лангуунд хуванцар хаалт байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Илэрсэн зөрчлийг аригуулахаар улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэн зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт:

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/227 тоот тушаалын хүрээнд Шинэ-Ариусгал ХХК, Өгөөш ХХК-иуд нь нийт 51 аж ахуй нэгжийн 6661м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллалаа.

Дархлаажуулалтын цэгийн хяналт шалгалт:

 Баянгол дүүргийн 25 дугаар хороо Угтахуй ӨЭМТ-ийн дархлаажуулалтын явцад хяналт шалгалтыг хийхэд тус ӨЭМТөв нь дархлаажуулалтын тушаал шийдвэрүүдтэй холбогдуулсан үйл ажиллагааны бичил төлөвлөгөөтэй, вакцинжуулалтын түр цэгийн байршлын зураглал гаргасан, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, вакцины устгал гаргаагүй, вакцины хадгалалтын хүйтний хэлхээ, термометр хэмжилтийн заалт 2-8, мөсөн элементтэй, орлого зарлагын өдөр тутмын бүртгэл, хадгалалтын хяналтын тэмдэглэгээтэй үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар яаралтай тусламжийн хэсэгт хэрэгцээт эм, тариа, тоног төхөөрөмжөөр хангагдсан боловч хүний нөөц дутагдалтай мэргэшсэн эмч , сувилагч амилуулах суурь тусламжийг үзүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Шинжилгээний цэгийн хяналт шалгалт:

Баянгол дүүргийн ЭМТ-ийн Молекул биологийн лабораторид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар өдөр тутмын үйл ажиллагааны болон аюулгүй ажиллагааны журмыг баталж, төлөвлөгөө боловсруулан нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй, 3 ээлж 24/48-аар Молекул биологийн шинжилгээ хийн ажиллаж байна. 2021.08.20-ны өдрөөс эхлэн шинжилгээний цэг нь Эмүжин эмнэлгийн гадаа талбайд 2 асарт байрлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 37-с дээш долоо хоногтой жирэмсэн, яаралтай шалтгаантай /хагалгааны заалттай, биеийн байдал хүндэрсэн/ иргэн болон 3-с доош насны хүүхдийг очерь дугааргүй ПСР шинжилгээнд хамруулан даваа гариг бүр ХӨСҮТ-д хяналтын сорьц илгээж ажиллаж байна. Шалгалтаар илэрсэн зөрчилгүй.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд хяналт шалгалт:

Тус дүүргийн нийт 6 ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Ариун чанар ӨЭМТ нь тусгаарлах өрөө, дархлаажуулалтын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, хүлээлгийн хэсэг, аюултай хог хаягдал хадгалах өрөө, эмч нарын өрөө, агуулахын өрөө, архивын өрөөгүй, Гурван санчир ӨЭМТ нь тусгаарлах хэсгийн улаан бүс нь ариун цэврийн өрөөгүй,3 бүсийн тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, шар бүсэд толь, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дараалал байршуулаагүй, Ашид амгалан ӨЭМТөв нь цэвэр бохир усны төвлөрсөн шугам шүлжээнд холбогдоогүй зэрэг зөрчилд улсын байцаагчдын хамтарсан 6 заалт бүхий 3 албан шаардлагыг хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10