Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсэж, иргэдийг бухимдуулсан.
Энэ асуудалд АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээлэл өгөхдөө : "Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Тухайн шатахууныг татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байхыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авлаа. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Биднээс шалтгаалах хүчин зүйл байна, шалтгаалахгүй хүчин зүйл ч байна.
Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомсдол үүсэхгүй" хэмээж байв.
Түүний хувьд шатахуун импортлогч компаниудтай ойлголцож ажилладаг, шатахууны дотоодын нөөцийг бүрдүүлэх, гадаад харилцаа тал дээр хамгийн их хичээн ажиллаж хувь нэмрээ оруулж зүтгэж буй хүн. Гэвч түүнийг хариуцлага тооцох нэрийн дор шахаж өргөдлийг нь өгүүлж, тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцсон гэх нэр зүүж, салбар хариуцсан сайд эрх мэдэлтнүүд нь сандал, суудалтайгаа зууралдаж байна. Харин Ц.Эрдэнэбаярын хувьд албан тушаалд шуналгүй ёсзүйтэйгээр ажлаа хүлээлгэн өгөв.
Ер нь манай төрд асуудал гарахаар салбараа мэддэг ажил хийж зүтгэсэн хүндээ хариуцлага тооцох нэрээр явуулдгийн нэгэн жишээ нь энэ.
АДМИН








Нийгэм






