Dark Light
Нийгэм | 2021-10-06

Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай  санал ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. 

Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэв. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10