Dark Light
Нийгэм | 2021-10-07

Туул голд осолдсон иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас 10.06-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэлтсийн  алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын “Хайлааст” багийн нутаг “Доргол” гэдэг газраас баруун урд зүгт “Туулын бетонон гүүр” хүртэл автомашинтай 25 км-т, завьтай 60 км-т  зохион  байгуулж 1 удаагийн шумбалт хийсэн. 2021.10.07-ны өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10