Dark Light
Нийгэм | 2021-10-07

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаан ам авахгүй, оноолтоор, хасагдах журмаар явагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МЭРГЭЖЛИЙН ЛИГТ ХЭН БАРИЛДАХ ВЭ?

Зохион байгуулагчдын зүгээс аль болох бүх бөхчүүдэд НЭЭЛТТЭЙ байх зарчмыг анхнаасаа баримтална. Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээн, тэр тусмаа өндөр зэрэглэлийн А ангиллын барилдаан учраас барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой.

АВАРГА, АРСЛАНГУУД АМ АВАХ УУ?

Барилдаан оноолтоор, хасагдах журмаар явагдана. Ам авахгүй. Цолны эрэмбээр эхний 24 бөх үндсэн барилдаанд шууд оролцоно. Урьдчилсан барилдаанд 25-56-д эрэмбэлэгдсэн 32 бөх сугалааны дагуу оноолтоор барилдаж, 2 давсан 8 бөх үндсэн барилдаанд нэмж шалгарснаар 32 бөх цааш барилдан, 5 давааны дараа ТҮРҮҮ БӨХ тодорно.

ШАГНАЛЫН САНГИЙН ТАЛААР

Анхны барилдааны шагналын сан 10.000.000 төгрөг байна. Уламжлалт томоохон барилдаануудад 1 давсан бөх ойролцоогоор 50.000 төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд  оролцсон бүх бөхчүүд урамшуулалтай. Нэг давахад 70.000 төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөх тус бүр 500.000 төгрөг, үзүүрлэвэл 1.000.000 төгрөг, ТҮРҮҮ БӨХ 2.500.000 төгрөгийн бай шагнал авна.

No photo description available.

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10