Dark Light
Нийгэм | 2021-10-07

Монгол улсын цахим виз нэвтрүүлэх бэлтгэл хангагдсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 192 дугаар тогтоолоор "Монгол Улсын виз олгох журам" шинэчлэн батлагдсанаар Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган, Electronic Visa Application System-ыг 2021.10.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлж байна. 

Цахим системээр зөвхөн 30 хүртэл хоногоор зорчих, гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно. 

Цаашид визийн ангилал, хамрах улсын жагсаалтыг шат дараатай нэмэхээр төлөвлөж байна. 

"Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг тус тус Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн.

May be an image of 1 person and text

No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10