Dark Light
Нийгэм | 2021-10-07

“Мобиком” корпораци шилдэг сурагчдад гар утас бэлэглэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Мобиком” корпораци болон “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Smart Education” төслийн хүрээнд зохион бичлэг, гар зургийн бүтээлүүдээрээ шалгарсан 40 хүүхдийн шагналыг гардууллаа.

Ёслолын ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам  оролцож  уг төсөлд амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүссэн байна. Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад “Samsung Galaxy” M12 гар утас, жилийн турш VOO үйлчилгээний 30 хоногийн багц, жилийн турш ашиглах “Academy” дата багц, жилийн турш сар бүр 3GB дата багц, аав ээжтэйгээ үнэгүй ярьдаг “stars” үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэсэн байна. Дэлхий нийтийг тархаад байгаа цар тахлын үед

хүүхдүүд тоног төхөөрөмжийн хүртээмжгүй байдлаас үүдэн цахимаар боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх тохиолдол байгаа бөгөөд ухаалаг утастай болсноор боломжийг буй болгоно гэж албаныхан мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10