Дархан-Уул аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төвөөс Коронавируст халдварын хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрийн тусгаарлалтад эмчлүүлж буй иргэдэд гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, жигд байлгах зорилгоор эмийн багцыг 100.000 төгрөгт багтаах чиглэл өгсөн.
Энэ дагуу Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Хангалтын баг, Эрүүл мэндийнгазраас эмийн багцыг хүүхэд /0-5 нас, 6-15нас/ болон насанд хүрэгчдийн гэсэн 3 төрлөөр бэлтгэж танилцууллаа.
ЭМС-ын ковидын үеийн тусламж үйлчилгээний удирдамж, стандартын дагуу вирусийн эсрэг, халдвар харшлын эсрэг, ханиалгах зэрэг шинж тэмдгийн эсрэг, дархлаа дэмжих бодисын солилцоо сайжруулах уламжлалтын эмүүд багтсан 6-10 төрлийн нэрийн эм орсон байна.




Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм






