Dark Light
Нийгэм | 2021-10-07

Чингис хотын төвийн 1560 метр автозамыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,4 км авто зам, Баруун 4 замын уулзвараас урагш 160 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, өнөөдөр замаа нээгээд байна. 

Харгуй ТӨХК-аас авто замын шинэчлэлийн ажилд тусгагдсан  баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр засвар үйлчилгээ, ус зайлуулах шугамын ажил, явган хүний гэрлэн дохио тавих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаад бөгөөд компанийн ажилчид хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байна.

Албан эх сурвалжийн зүгээс анх удаа Хэнтийчүүд өөрсдөө авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулахаар төлөвлөснийг мэдээлж,  Чингис хотод тавигдах гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил ирэх хавраас эхлэх бөгөөд, гэр хорооллын замын асуудлыг шугам сүлжээний ажилтай цогц байдлаар шийдвэрлэнэ гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10