Хаан банкны данснаасаа мөнгөө алдсан гэх 40 гаруй иргэд Хаан банкны өмнө эсэргүүцлээ зарлаад байгаа. Харин Хаан банкны зүгээс алдагдсан мөнгийг нөхөж олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад : "Энэ асуудлаар ирсэн гомдлууд дээр Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажил явуулж байгаа. Үүнтэй төстэй хэргүүд мөн шалгагдаж байгаа. Нэг хүний хувьд гэхэд л 50 гаруй удаагийн цахим гэмт хэргийн үйлдэлтэй гадаадад байдаг, бусдын данснаас мөнгө авсан байж болзошгүй асуудлаар шалгагдаж байна.
Хэрэгтнийг олж илрүүлэхийн тулд цаг хугацаа шаардана. Цагдаагийн байгуулгаас хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа.
Мөн хүний и-мэйл хаягаар банкны мэдээллийг нь авч, гэмт хэрэг хийх тохиолдлууд бүртгэгдэж байна. Иргэд бас өөрсдөө болгоомжтой байх хэрэгтэй" гэлээ.
АДМИН








Нийгэм






