Dark Light
Нийгэм | 2021-10-07

Ц.Магалжав: Допингийн шинжилгээний хариуг удахгүй олон нийтэд ЗАРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр МҮБХ, Монголын морин спорт уяачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбоод цаашдын Үндэсний их баяр наадмуудаар хамтарч ажиллах, тулгамдаж буй асуудлуудыг нэгдэж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас допингийн шинжилгээний хариуны талаар тодруулав.

Ц.Магалжав: Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг шалгуулахаар болсон

Энэ зун барилдсан 512 бөхийн 18 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд ирсэн гэх мэдээлэл байна. Нэрсийг олон нийтэд хэзээ зарлах вэ?

-Одоогоор 18 бөхийн 16 бөхийн хариу ирээд байгаа. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу гармагц олон нийтэд мэдээлнэ. Олон улсын жишгийн дагуу мэдээлнэ. Бид ард түмэнд ил тодоор мэдээллэх болно. Нуух зүйл байхгүй.

Үлдсэн хоёр бөхийн хариу хэзээ гарах вэ?

-Урьдчилсан мэдээгээр 3 хононо гэх мэдээлэл байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10