Dark Light
Нийгэм | 2021-10-08

“Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн  05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 10.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, компанийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г Лүн сумын Хайлааст багийн “Доргол” гэдэг газраас “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 70 км-т голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:14 цагт түр зогсоожээ. Мөн өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан. 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10