Dark Light
Нийгэм | 2021-10-08

"Богд” ууланд төөрч алга болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газрын чиглэлд 10.07-ны өдрийн 18:00 цагийн орчим 6 хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас 1 хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 11 дүгээр ангийн сурагч Т /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т  зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 10.08-ны өдрийн 01:51 цагт түр зогсоожээ. 10.08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08