Dark Light
Нийгэм | 2021-10-08

Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүссэний 90 жилийн ойн арга хэмжээ эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Иргэдийн тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой тус салбарынхан 90 жилийн ойгоо халдвар, хамгаалалтын дэглэм дор салбарын ололт амжилт, алдаа оноо, асуудлаа цахимаар хэлэлцэж тэмдэглэж байгаа юм. Арга хэмжээнд 40 гаруй зочид төлөөлөгч,  түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэм дор танхимаар, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 200 гаруй төлөөлөл царимаар оролцож байна.

Засгийн газрын 2021 оны 211 дүгээр тогтоол гарч 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг төрөөс хариуцан төлж байгаа билээ. Энэхүү хөнгөлөлтөд 778.5 мянган айл өрх, 24.0 мянган аж ахуйн нэгж хамрагдаж, цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлтөд нийт 97.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлаас товчхон дурьдвал 21 аймгийн төвөөс 18 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхнээсээ зургаан байгууламжийг ашиглалтад орууллаа. Сумдын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ундны усаар 24 цагийн турш тасралтгүй хангах ухаалаг ус түгээх байруудыг аймгийн төвүүдэд ажиллуулж байна. Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийг ажилд 2021 онд 105 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10