Dark Light
Нийгэм | 2021-10-08

FIBA ASIA CUP урьдчилсан шатанд орох эрхийн төлөө тэмцээнд Монголын шигшээ баг өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

FIBA-гаас тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутам зохион байгуулагддаг байсныг 2017 оноос 4 жил тутам зохион байгуулдаг болж улмаар урьдчилсан шатны тэмцээнүүдийг улсууд эзэн, зочноор аялан тоглолт хийдэг болсон.

Өнөөдөр МСБХ-ны Ерөнхийлөгч МУГД Ц. Цэвэрбалд FIBA Asia-гийн гүйцэтгэх Хагоп Хайжирианаас албан бичиг ирлээ.

Албан бичигт FIBA Asia Cup 2017-2021 оны цикл дуусч, 2021-2025 онд Ази тивийн аваргын шинэ цикло эхэлж буйтай холбогдуулан Монголын шигшээ багийг FIBA Asia Pre Qualifier буюу Ази тивийн аваргын урьдчилсан оролцохыг албан ёсоор урьсан баярт мэдээ ирлээ.

FIBA Asia Cup 2025 тэмцээн 3 шатнаас бүрдэнэ:

2021-2023 FIBA Asia Cup Pre Qualifier-Азийн аваргын Урьдчилсан шатны эрхийн төлөө тэмцээн

2023-2025 FIBA Asia Cup Qualifier- Азийн аваргын Урьдчилсан шат

2025 FIBA Asia Cup Final

FIBA Ази тивийн аваргын Урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээн 2022 оны 06 дугаар сараас эхлэх ба 30 улс өрсөлдөж шилдэг 8 баг Азийн аваргын Урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авах юм.  (2021 онд болох байсан зарим тэмцээнүүд 2022 онд зохион байгуулагдах болж хойшилсон)

FIBA-гийн тивийн аварга зохион байгуулах бодлогын өөрчлөлтийн улмаас өмнөх циклод оролцож чадаагүй Монголын шигшээ баг ийнхүү 2022 оноос FIBA-гийн тэмцээнүүддээ өрсөлдөх эрхтэй болж байна.

МСБХ нь өнгөрөгч хугацаанд FIBA болоод FIBA Asia-гийн идэвхитэй гишүүн байж боломжит бүх үйл ажиллагаа, сургалтанд хамрагдаж маш их хүчин чармайлт гарган ажилласны хүчинд Олон улсад үүсээд байсан удирдлагын маргааныг эцэслэн Монголын баг Азийн аваргад өрсөлдөх эрх  нээгдлээ. 

Улмаар цаашид өсвөр, залуучууд, эмэгтэйчүүдийн тэмцээнүүдэд

Монголын 5х5 шигшээ багуудаа оролцуулахаар ажиллах болно.

Өнгөрсөн хугацаанд МСБХ нь FIBA Asia-тай хамтран:

- FIBA Asia Referee Clinic-Шүүгчийн сургалт (ФИБА зөвлөх шүүгч Мансур ирсэн

-FIBA  Asia Coach Clinic-Дасгалжуулагчийн сургалтыг 2 удаа онлайнаар зохион байгуулсан

-FIBA U17 Skill Challenge тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаа оролцуулж эрэгтэй баг анхны дэлхийн аварга болсон

-FIBA ESport Open- 2K тэмцээнд анх удаагаа багаа оролцуулж анхны хожлоо авсан

-FIBA U15 Skill Challenge- Дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй багаа яг энэ өдрүүдэд оролцуулж байна.

-FIBA 3x3 Asia Cup, FIBA 3x3 U18 World Cup, FIBA 3x3 Challenger Дэлхийн гранприг 4 удаа зохион байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд FIBA 3х3-ийн тэмцээнүүдэд Монголын 3х3 үндэсний шигшээ багуудын үзүүлсэн өндөр амжилтууд, Олимпийн наадамд анх удаа эрхээ авч оролцсон нь FIBA-гийн дээд удирдлагын түвшинд Монголын сагсан бөмбөгийн нэр хүнд маш өндрөөр үнэлэгдэж маргаантай байсан асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй байсныг онцлох нь зүйтэй.

Хэдхэн хоногийн өмнө Монголын үзэгчиддээ дуулгасан баярт мэдээ нь нэгдсэн дээд лиг хийх болсон явдал билээ.

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын эрх ашгийг хамгаалах холбоо хамтран Нэгдсэн дээд лигийг өндөр түвшинд зохион байгуулж дээд лигийн тамирчдаас Үндэсний шигшээ багаа бүрдүүлэн FIBA Asia Cup Pre Qualifier, 2022 оны Азийн наадмуудад өрсөлдөх болно.

Мөн FIBA Asia Cup Pre Qualifier тэмцээний тоглолтыг Талбайн эзэн орны хувиар эх орондоо зохион байгуулах болно.

Эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10