Dark Light
Нийгэм | 2021-10-08

МҮБХ тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МҮБХ-ны хамт олон нэгдэж, Налайх дүүргийн Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд бусад спорт холбоодын хамтаар мод тарьсан юм. 

Тэртээ 2002 онд Зууны мэдээ сониноос санаачлан Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг ойжуулах аян өрнүүлсэн агаад тэр аянд анхлан оройлон оролцсон 30 гаруй байгууллагуудын нэг нь Монголын үндэсний бөхийн холбоо байжээ. Тухайн үед МҮБХ бөхчүүдийнхээ дунд тус хөдөлгөөнд оролцохыг уриалсан хуудас аялуулж, бөхчүүд байныхаа мөнгөнөөс тодорхой хэмжээнд хандив өргөжээ. МҮБХ-ноос тус аянд зориулан 440.000 төгрөгийн хандив хандивласан нь анхны томоохон хөрөнгө оруулалтын нэг байсан гэдэг. 

Мөн тэнд Б.Бат-Эрдэнэ аварга болон Д.Мягмар заан нарын нэрэмжит төгөл байдаг бөгөөд 1998 онд Сэлэнгийн Ой, мод үржүүлгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Мягмар нар өөрсдийн зардал мөнгөөр тухайн төглүүдийг байгуулсан түүхтэй. 

Харин МҮБХ өөрсдөө санаачлан 2008 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн хөрөнгөөр олон тооны мод суулгасан агаад 2010 онд Чингэлтэй ууланд “Монгол бөх” төглийг мөн байгуулж байлаа. 

Өнөөдрийн мод тарих үйлсэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, менежер С.Гантөр, хэвлэл мэдээллийн ажилтан С.Бадамгарав нар хамт олноо төлөөлөн оролцов. 

Байгууллага, хамт олны тарьсан эдгээр моддыг Налайх дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд хамгаалан арчилж, ургуулах юм байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10