Цэргийн анги байгууллага дахь дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцлийг тогтоох судалгааны ажлын хүрээнд ХЭҮК-ын гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийнхэн /2021.10.1/ Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангиудад хяналт, шалгалтын ажлыг хийлээ.
Дээрхи ажлын хүрээнд цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хугацаат цэргийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох, мэдээлэл авах, өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 05/14 дугаартай “ШААРДЛАГА”-ын хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцсан юм.
Энэхүү томоохон судалгааны ажлын хэсэгт ХЭҮК, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд, цэргийн алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, цэргийн анги, салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цэргийн албан хаагчдын эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээг хийж байна.Судалгааны ажлын гүйцэтгэлийг Ажлын хэсгийнхэн ирэх 11 дүгээр сард танилцуулахаар ажиллаж байна.
АДМИН








Нийгэм






