Dark Light
Нийгэм | 2021-10-09

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа зөвлөмж хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Mass.mn сайт ХХК-ийн захирал Э.Хосбаяр, сэтгүүлч Б.Батчимэгийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Баяртогтохоос “... хэвлэн нийтлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан” тухай гомдлыг Комисст гаргасан.

Гомдлын мөрөөр холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч, албан бичиг, мэдээлэл, эх сурвалжийг хянаж тогтоосны дагуу ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж. Болдод зөвлөмж хүргүүллээ. www.mass.mn цахим хуудасны худал мэдээлэл түгээсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахдаа ЦЕГ-аас тус цахим хуудасны үйл ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх хүсэлтийг ХХЗХ-нд тавьсан нь тухайн мэдээнээс үүдэн гарах эрсдлээс хамгаалах зорилгоор хэтэрсэн, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар зөвшөөрсөн хүрээ хязгаараас хэтрүүлж, хязгаарлах эрсдлийг бий болгожээ. ЦЕГ-ын албан хүсэлтийг ХХЗХ-оос бүхэлд нь хангаагүй тул www.mass.mn цахим хуудас хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлнэ” гэж заасан. Цаашид худал мэдээлэл түгээх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахдаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хуулиар тогтоосон хүрээ хязгаараас хэтэрсэн, тэнцвэргүй хязгаарлалт тогтоох зорилготой арга хэмжээ авахгүй байх, энэ талаарх чиглэлийг цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагчдад албан ёсоор өгөхийг зөвлөж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу зөвлөмжийн мөрөөр авсан арга хэмжээнийхээ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10