2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 08:40 орчимд Хонда инсайт маркын автомашины жолооч эсрэг урсгалруу орж, өөдөөс ирж явсан автомашиныг мөргөж, урд талын суудалд сууж явсан 5 настай зорчигчид гэмтэл учирсан зам тээврийн осол бүртгэгдлээ.
Иймд жолооч та бүхэн насанд хүрээгүй хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан зорчих, хамгаалах бүсээ бүсэлж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
АДМИН








Нийгэм






