Dark Light
Нийгэм | 2021-10-09

Г.Занданшатар: Байгаль эхээ хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын дарга Г.Занданшатар Тэрбум мод тарих уриалгад нэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Намрын адаг сарын шинийн 3-ны Балжинням, дашнямтай билэгт сайн өдрийн өглөө манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих уриалгад  нэгдэж, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төвийн газар 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ. 

Дэлхий дээр өдөр бүр олон сая модыг огтолж байдаг. Тэр хэмжээгээрээ бид нөхөн тарьж байх хэрэгтэй. Дэлхий нийтийн цөлжилт, цаг агаарын өөрчлөлт нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хүн бүр мэдэрч харж байна. Тиймээс байгаль хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ. 

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Тэрбум мод тарих уриалгад нэгдэцгээе" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10