Dark Light
Нийгэм | 2021-10-10

СЕХ: Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зургаан зөрчил гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ  “Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээллээр сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн 21 хоногийн хугацаанд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар 46 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс зургаан зөрчилд шалгалт хийж байна. Гомдлын ихэнх нь зурагт самбар устгасан, гэмтээсэн, алга болсон гэх асуудлаар байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас сонгууль зохион байгуулах өдрийн хамгаалалт, санал авах байрны гаднах орчны хамгаалалтад шуурхай ажлын хэсгийг гарган ажиллаж байгаа. Одоогийн байдлаар СЕХ-д зөрчил, гомдолтой холбоотой мэдээлэл ирээгүй байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10