Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" хөдөлгөөний талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Манай мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, найрсаг сайхан харилцаатай гуравдагч хөрш орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, НҮБ болон бусад Олон улсын байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирж хамтдаа ЭВ НЭГДЛИЙН мод тарилаа.
Эрхэм хүндэт та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар гүн талархал илэрхийлж гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх дэлхийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе" гэжээ.
АДМИН








Нийгэм






