Dark Light
Нийгэм | 2021-10-11

Кабелын нүх ухаж байсан ажилтнууд танк эсэргүүцэгч их бууны сум олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олсон тухай дуудлагыг 10 сарын 10-ны өдрийн 17:01 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 17:05 цагт очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны 1 ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10