Dark Light
Нийгэм | 2021-10-11

Туул голд загасчилж яваад осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Төмөртэй багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10 сарын 5-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

10 сарын 10-ны өдрийн байдлаар иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт" ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг Төмөртэй багийн “Доргол" гэдэг газраас Хайлааст багийн “Хөвдөг гүүр"  гэдэг газар хүртэл 22 км-т, Хайлааст багийн “Хөвдөг гүүр" гэдэг газраас “Баянголын-Уурхай" гэдэг газар хүртэл 20 км-т завиар, “Бетон гүүр" гэдэг газар хүртэл 30 км-т голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоож, 10 сарын 11-ний өдрийн 07:00 цагт эхлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00