(Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хүрээнд 210 аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагдсан. Шалгалтаар:
- Кафе бене ХХК иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн, халуун хэмжиж нэвтрүүлээгүй зөрчилд зөвлөмж өгч газар дээр нь арилгуулсан.
- Халиун төгөл, Double shot ХХК нь үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, халуун хэмжигчийг залгаагүй зөрчилд зөвлөмж өгч газар дээр нь арилгуулсан.
- Баян хайрхан баян булаг ХХК-ийн хүнсний дэлгүүр нь импортын хүнсний бүтээгдэхүүн болох Хятад улсад үйлдвэрлэсэн хатаасан гүзээлзгэнэ хаяг шошгын зөрчилтэй 1 нэр төрлийн 4 ширхэг 72000 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлж ажиллалаа.
- Ариун цэврийн өрөөнд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, ариутгалын бодисын хаяг, шошго байхгүй, халуун хэмжигч ажиллуулаагүй, жижиглэнгээр савласан нарийн ногоо, жимс, жимсгэнэ хаяг шошгогүй урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг давтамжтай хугацаандаа хийлгүүлээгүй зэрэг зөрчил гаргасан Голден мастер ХХК, НДХ ХХК, Эс Энд Зэт ХХК, Баян хайрхан баян булаг ХХК, Энх хану ХХК, Миний дэлгүүр ХХК, Наран скай ХХК, Хулан уул ХХК, Таван богд ХХК-ийн хот пот ресторан зэрэг аж ахуйн нэгжид улсын байцаагчийн тоот албан шаардлага хүргүүллээ.
- Чадун пиге ХХК-ны “Жежү” ресторан согтууруулах ундаагаар үйлчилж байсныг зогсоож, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулан, зөрчлийг баримтжуулан ажилласан.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН ХЯНАЛТ:
ЭЧХУАБ, ЭАХХХУБ Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг Усан спорт сургалтын төв, Удирдлагын академи, Хан-Уул Ажилчдын соёлын ордон гэх дархлаажуулалтын 3 цэгт, явуулын 1 цэгт хяналт тавьж ажиллаж байна. Вакцинтай холбоотой урвал хүндрэл бүртгэгдээгүй.
УРЬДЧИЛСАН БОЛОН ГОЛОМТЫН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ:
тус дүүргийн худалдаа үйлчилгээний 204 обьектын 34487 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, 6 обьектын 3680 мкв талбайд голомтын халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.
НЗД-ын 2021 оны “Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай НЗД-ийн А/753 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Хан Уул дүүргийн 1-21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 74 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийгдсэнээс нийтийн хоолны чиглэлээр-14, худалдаа үйлчилгээний газар-60, нийт 74 газар хамрагдлаа. Үүнд:
Илэрсэн зөрчил, дутагдал: Чадун пиге ХХК-ны “Жежү” ресторан согтууруулах ундаагаар үйлчилж байсныг зогсоож, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулан, зөрчлийг баримтжуулан ажилласан.
АДМИН








Нийгэм





