Dark Light
Нийгэм | 2021-10-11

Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Зафер Атеш Говьсүмбэр аймагт айлчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймагт айлчилж, аймгийн Засаг дарга Г.Батзам, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Айлчлалын хүрээнд Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, Турк улсын муж, хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн Элчин сайд Зафер Атешийн зүгээс Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургууль, СӨБ-ын цэцэрлэг, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн салбарын хүрээнд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00