Dark Light
Нийгэм | 2021-10-11

Баянхонгор аймаг иргэдэд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдэд хууль зүйн анхан шатны үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх, туслалцаа үзүүлэх "Нээлттэй өдөрлөг" өнөөдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвд эхэллээ.

Их үд хүртэл тухайн цэгт үйлчлээд, үргэлжлүүлэн 14.00-17.00 цаг хүртэл Төв Хаан банкны үйлчилгээний танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Маргааш 10.00-16.00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон “Буянт богд” худалдааны төвийн үйлчилгээний танхимд хуульчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Энэ сарын 11, 12-ны өдөр болох тус өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, “Анта энд Партнерс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00