Dark Light
Нийгэм | 2021-10-11

Японд газрын тосны үнэ өслөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японд газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.

Токиогийн таваарын биржийн даваа гаргийн арилжааны явцад ирэх оны гуравдугаар сард нийлүүлэх Дубай сортын газрын тос нэг кило литр нь (6.289 орчим торх) 54 400 иенд (484.3 ам.доллар) хүрчээ. Энэ нь 2018 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэ юм.

Токиогийн биржийн арилжаа бусад арилжааны талбаруудад, ялангуяа Нью-Йоркийн бирж дээр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил сэргэсэнтэй холбоотойгоор дэлхий даяар эрэлт нэмэгдэж, эдийн засгаар тэргүүлэгч хэд хэдэн оронд цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг сулруулснаас гадна, гол үйлдвэрлэгч улсууд газрын тосны үйлдвэрлэлийг хязгаарлах бодлого баримталж байгаатай холбоотой гэж “NHK” суваг мэдээлэв.

Тус сувгаар мэдээлснээр, Хятадын удирдагчид дулааны цахилгаан станцууддаа нүүрс хэрэглэхээс татгалзаж, эрчим хүчний бусад эх үүсвэрт шилжихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ цаашид ч өснө гэж Токиогийн арилжаачид үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10