Dark Light
Нийгэм | 2021-10-11

Өвөрхангай аймгийг анх байгуулсан газарт гэрэлт хөшөө босголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан анх шав тавьж, тулгын чулуугаа тулсан газарт гэрэлт хөшөө босголоо.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийг анх одоогийн Баянхонгор аймгаас 10 орчим км зайд орших  “Түйн голын цагаан эрэг” хэмээх газар төвлөрүүлэн байгуулсан түүхтэй. 

2006 онд  Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас тухайн газарт дурсгалын гэрэлт хөшөөг байгуулж, жил бүр аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсээр ирсэн юм. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 48 квадрат метр  талбайг засч, сангийн бойпор, сандал зэргийг байрлуулан, хоёр сая гаруй төгрөгөөр тохижуулж байсан бол энэ удаа орон нутгийн төсвийн 30 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр гэрэлт хөшөө босгоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00