Dark Light
Нийгэм | 2021-10-11

Д.Мөнх-Эрдэнэ Б.Сүхбаатараас уучлал гуйлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн Хангарди ордонд байрлах Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарын өрөөнд орж түүнтэй уулзсан. Уулзах үеэрээ түүний өрөөнд байрлах хөргөгч зэргийг онгойлгон багагүй асуудал үүсгэсэн юм. Харин энэхүү үйл явдлын дараа тэрээр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр: "Өнөөдөр нийслэлийн Хангарди ордноор орж нийслэлийн орлогч дарга нартай уулзъя гэж бодоод бүх орлогч нар нэг ижил өрөөнд суудгийг мэднэ доороос нь эхлээд Сүхээ даргын өрөөнөөс эхэлсэн би үнэндээ энэ даргыг танихгүй тэгсэн бие муутай хүн байсан байна уучлаарай гэж албан ёсоор уучлалт гуйж байна. 

Монгол хүмүүс ойлголцох нь чухал ямар нам байхаас үл хамаарч хүн хүнээ хайрлаж яваарай" хэмээжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10