Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны 10 сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим "Мазда" маркийн автомашиныг 14 настай "Б" нь жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ. Уг тээврийн хэрэгсэлд 15 настай "О", 14 настай "Т", 13 настай "Б" нар зорчиж явсан бөгөөд тус автомашиныг жолоодож явсан 14 настай "Б" гэмтжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.
АДМИН








Нийгэм



