Dark Light
Нийгэм | 2021-10-12

Бясалгалын төвөөс гараад сураггүй болсон эмэгтэйн цогцос олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч 2020 оны 7 сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болж түүнийг онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруй хугацаанд эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллагааг зогсоож байсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө тухайн эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олджээ.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагийн хэлтсээс 10 сарын 11-ний өдрийн 16:45 цагт  дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч 30 км замыг туулан 17:36 цагт очиж 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба талийгаач нас бараад удсан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10