Dark Light
Нийгэм | 2021-10-12

Малаа хариулахаар яваад сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т малчин Г /51 настай, эрэгтэй/ 10 сарын 08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 10. сарын 08-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10 сарын 11-ний өдрийн 10:00 цагт тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус аймгийн Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газраас “Олон нуур”, “Дарьхан”, “Холбоо нуур”, “Дэрст” гэдэг газруудаар нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:48 цагт түр зогсоосон. 10 сарын 12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10