Dark Light
Нийгэм | 2021-10-12

Монгол Улсын Өргөмжит консулын газар Милан хотод нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар 10 дугаар сарын 7-нд нээгдэв. Нээлтийн ёслолд Элчин сайд Ц.Жамболдорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны хүмүүс байлцав. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулав. Элчин сайд Ц.Жамбалдорж Өргөмжит консулын газрыг нээж хэлсэн үгэндээ Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Милан хотод Монгол Улсын Өргөмжит консул томилогдож буй нь тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, П.Бонеттид ажлын амжилт хүсэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10