ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев болон Россотрудничество төлөөлөгчийн газрынхан энэ сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж тус аймгийн удирдлагын санаачилгаар Хархорин, Хужирт, Арвайхээрийн Ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын 38, 39, 40, 41 дэх төвийг ёслол төгөлдөр нээсэн юм. Нэг дор нэг аймагт дөрвөн төв нээж байгаа нь Россотрудничество агентлагийн түүхэнд анхны тохиолдол боллоо.
Орос, Монголын найрамдалт дипломат харилцааны түүхт 100 жил, Орос-Монголын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлтэй хамтран Арвайхээр хотод Төвийн бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалт, Оросын соёлын өдрүүдийг амжилттай явууллаа.
Тус олимпиадад энэ жил Орхон, Архангай аймгууд оролцохгүйгээ мэдэгдсэн бөгөөд Хөвсгөл, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгуудаас нийт 22 сурагч, орос хэл судлаач 17 багш оролцож 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхийн төлөө орос хэлний мэдлэг оюунаа сорив.
Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэлний багш, Хинзеева Наталья Петровна, Улаанбаатар дахь "Русский Дом"-ынхны удирдан явуулсан Орос хэлний Төвийн бүсийн 2021 оны сонгон шалгаруулалтын Ялагчдыг нэрлэвэл:
Бямбасүрэн овогтой Хуланхатан, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургууль, (12б)
Жаргал овогтой Баярсайхан, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургууль, (12а)
Хүрэлбаатар овогтой Бат-Очир, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургууль (12а)
Чулуунцэцэг овогтой Түмэнбаяр Хөвсгөл аймгийн Ирээдүй сургууль, (12б)
Цэвэлмаа овогтой Энхсайхан, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургууль, (12д)
Алтаншагай овогтой Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөн Ерөнхий боловсролын сургууль, (12в)
Мөнххорол овогтой Оролмаа, Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын Мэргэд сургууль, (12б) нарын сурагчид шалгарлаа.
АДМИН








Нийгэм







