Dark Light
Нийгэм | 2021-10-12

"Парисын гранд слам" тэмцээнд оролцох манай тамирчид өнөөдөр Парис хотыг зорино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 16-17ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо "Парисын гранд слам" тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 5 тивийн 48 орны 300 жүдочид / 177 эрэгтэй, 133 эмэгтэй / 2 өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас 

Эрэгтэй

-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд 

-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах 

-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр 

-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

-90кг жинд  Г.Алтанбагана, Б.Тэнгис

-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй 

-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

-52 кг жинд Б.Хорлоодой

-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

-63 кг жинд Б.Ганхайч 

-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам

-78 кг жинд Б.Эрдэнэт-Од

+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зорино. Дашрамд сонирхуулахад баг, тамирчид өнөө шөнө 01:00 цагаас Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Францын Парис хотын зүг хүлгийн жолоо зална. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10