Dark Light
Нийгэм | 2021-10-12

Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Швейцар улсын OMF байгууллагын санхүүжилтээр “Сонсголгүйн боловсрол” ТББ хамтран Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нэг ангийг тохижуулж, нээлтээ хийлээ. Нээлтэд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Боловсролын газрын дарга С.Галбадрах, “Сонсголгүйн боловсрол” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гоомарал нар оролцлоо.

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлийг зааж, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй гол хэлбэр юм. Харамсалтай нь сонсголгүй иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших, зайлшгүй хэрэгцээт төрийн ажил үйлчилгээнд орчуулгын үйлчилгээ авах зэрэг нь хангалтгүй байна. Үүнд төрийн дэмжлэг, оролцоог сайжруулж, хамтран ажиллахаа Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа энэ үеэр илэрхийлэв.

Тус цэцэрлэгт 270 хүүхэд сурч боловсорч байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхэд байна. Дөрвөн жилийн өмнө тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги нээж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10