Dark Light
Нийгэм | 2021-10-12

Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хил хамгаалах хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн зурвас бүсэд харьяалагдах Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалах үйл ажиллагааны удирдлагын тогтолцоонд мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулах, сургалт технологийн дэвшлийг хамтарч сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор Хил хамгаалах Ерөнхий газар, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны төлөвлөгөөг хоёр тал батлах үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий штабын дарга бригадын генерал Н.Ганболд Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга Ш.Баатарсүх, Хилийн хэлтсийн дарга хурандаа Б.Гантөмөр, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Энхболд, М.Тамир нар оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10