Dark Light
Нийгэм | 2021-10-12

П.Анужин: Хуулийн төслийг татан авах саналаа хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн П.Анужин УИХ-ын дарга Г.Занданшатарт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг татан авах тухай хүсэлт хүргүүлжээ.

Уг хүсэлтдээ " УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа болон миний бие 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг сайжруулах үзэл баримтлалын хүрээнд дэмжин, санаачлахад нэгдсэн. 

Гэтэл хуулийн үзэл баримтлалд санаачлагчдын ярилцаж, тохиролцсоноос өөр агуулга байгаа тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслийг татан авах санал хүргүүлж байна"  гэжээ. 

Тэрээр тухайн албан хүсэлтийг хүргүүлж буйгаа өөрийн цахим хуудастаа доорх тайлбартайгаар нийтэлжээ. 

Тэрээр: "Хууль санаачлагч, боловсруулагч Х.Ганхуяг гишүүн, хуулийн үзэл баримтлал, санаачлагчдын ярилцаж тохиролцсоноос өөр агуулга бүхий заалт оруулсан тул, хуулийн төслийг татан авах саналаа хүргүүллээ.

Гэвч, хууль санаачлагчдийн олонхийн саналаар төсөл эргүүлэн татагддаг тул бусад гишүүдийн саналыг харах үлдлээ" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10