Өмнөговь аймгийн ЗДТГ, Тавантолгой төмөр зам ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.
Өмнөговь аймаг болон төмөр зам тавьсан сумдын хүн ба нийгмийн хөгжлийг түргэтгэх, өрхийн орлого хийгээд эдийн засгийн өсөлтийг тэтгэх, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд урт хугацаанд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах талаар уг санамж бичигт дурдсан юм. "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгийн ажиллах хүчин бэлтгэх, ажлын байраар хангаж ажиллана. Мөн төмөр замын үйл ажиллагаанд шаардагдах бараа, материал үйлчилгээний худалдан авах ажиллагааг орон нутгийн иргэд, байгууллагаас авах зэргээр оновчтой заалтууд орсон байна. Тус төмөр зам Өмнөговь аймгийн гурван сумын нутгаар дайран өнгөрч байгаа юм.
АДМИН








Нийгэм







