Гашуун сухайт боомтийн тээвэрчид тээврийн машинтайгаа Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Эсэргүүцлээ илэрхийлж байгаа тээвэрчдийн төлөөлөл "Замын үүд, Чойрын тээвэрчид хятад компаниудад ажил амьдралаа дээрэмдүүлж байна. Би салбарын Сайдыг бидний асуудлыг шийдээд өгөөч гэж 2 өдөр яамны гадаа хаалгыг нь сахиж зогслоо. Хэн ч хариу өгсөнгүй мэндийн зөрүү ч алга.
Битгий бид нарын ажлыг булаагаачээ, битгий хятад хүмүүст бидний ажлыг өгөөч. Бид эх орондоо ажлаа хийж амьдралаа авч явмаар байна.
Одоо машиныг минь албадаж аваад, бид нарыг авч хорино гэж байна. Бид тамлагдаж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







