Dark Light
Нийгэм | 2021-10-13

Усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацаа 6 жил байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгалаа.

Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2014 оны А/384 дугаартай тушаалаар баталсан “Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт”-д айл өрхийн усны тоолуурын баталгаажуулалт хоорондын хугацааг 6 жил байхаар заасан байдаг.

Иймд иргэдийн зүгээс ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоог гүйцэтгэж буй тоолуур, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэрэглэж буй жин хэмжүүр авахдаа тухайн  улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг сайтар шалгах шаардлагатай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00