Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т малчин Г /51 настай, эрэгтэй/ 10 сарын 08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 10 сарын 12 -ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:50 цагт Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус багийн “Баянгол” голын эрэг /анх алга болсон газраас хойд зүгт 5 км/-ээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2021-10-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







