Архангай аймгийн Өндөр-Улаан сумын .... багийн нутагт 10 настай хүүхэд буудуулж амь насаа алджээ.
Тодруулбал: Өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 13-ны өдөр тус хэрэг үйлдэгдсэн байна. Хэргийг үйлдсэн гэх иргэн /Д/ гэртээ буугаа шалгаж байхдаа сум алдаж 10 настай /Х/-ын амь насыг хөнөөсөн” гэдгээ эхний мэдүүлэгтээ өгчээ.
Амиа насаа алдсан хүү эмээтэйгээ хамт амьдардаг. Тухайн өдөр эмээ нь сумын төв явсан эзгүй байжээ.
Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
АДМИН








Нийгэм



