Dark Light
Нийгэм | 2021-10-14

Боловсролын салбарын зарим стандартыг шинэчлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  Монгол Улсын Боловсролын салбарт буй 167 стандартын заримыг шинэчлэх, бичиг баримтын стандарт, түүний хэрэгжилт, ОУ-д боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцлаа. 

Мөн Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн туслах саналаа илэрхийллээ. 

Уулзалтын төгсгөлд боловсролын салбарын стандартуудад шүүлт хийх, шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарын стандартын техникийн хороог шинээр эмхлэн зохион байгуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэхээр талууд санал нэгдлээ.

May be an image of 2 people, people sitting and people standing


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10