Dark Light
Нийгэм | 2021-10-14

"Гадаадын иргэд хэдэн саяар орж ирнэ гэж ойлгож болохгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Манай улсын Үндэсний аюулгүй байдал гэдэг хамгаас чухал. Бүх иргэд л үүнд санаа зовниж явдаг. Тухайн хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудал дээр 500-1 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнгын амьдрах эрх үүсдэггүй.

Монгол Улсад виз мэдүүлэхэд өгөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэдэгт тайлбарт өгөх шаардлагагүй, гадаадын харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиараа. Виз авлаа гэхэд буцаах хэрэгтэй.

Монгол Улсын ГИХГ өнөөдөр 300 орчим хүнтэйгээр хилээр ямар хүн ирж байна вэ гэдгийг хянаж ажилладаг. Хуулийн дагуу дипломат албанаас бусад шалтгаанаар амьдарч байгаа иргэд Монгол Улсын нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гэж заасан.

Засгийн газар хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буй саналаа илэрхийлсэн. Гэхдээ одоогийн 100 мянган доллар гэх босго гадаадаас орж ирж буй эх үүсвэр эсэх нь тодорхойгүй байна. 

Иймд энэ хуулийг баталснаар хэчнээн саяар гадаадын иргэд орж ирнэ гэж ойлгож болохгүй. Монгол Улс тусгаар тогтносон орон. Түр болон байнгын оршин суух, орж ирэх виз, байнгын оршин суух эрх гээд олон шаардлагатай. Энэ цагт гадаадын хөрөнгө оруулалтаа татах уу, экспортоо нэмэгдүүлэх үү  гээд олон асуудлууд байна. Бүгдийг нь оролдох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хууль зөвхөн хэлэлцэх шатандаа явагдаж байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10